(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2020-10-02

Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл нь 1994 оны 9 сарын 15-нд байгуулагдсан. Хүүхдийн өрөө, Удирдах зөвлөл, Залуу лидер эмэгтэйчүүдийн клуб, Эдийн засгийн клуб, хяналтын зөвлөлтэй. Салбар зөвлөлийн зохицуулагчаар Д. Баярмаа ажиллаж байна.

Хэрэгжүүлсэн төслүүд:

  • “Боловсролын байгууллагад Хүний эрхийг дээдэлье” төсөл
  • “Ногоон байгууламж иргэдийн оролцоо” төсөл 
  • “Хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагааг дэмжих нь” төслийг тус тус хэрэгжүүлэв.

Зохион байгуулсан сургалт, семинар, арга хэмжээнүүд:

  • 2001 оны 1 сарын 18 нд  сургалтын албанаас “Өсвөр үе эрүүл мэнд” сэдэвт сургалтыг 30 хүний бүрэлдэхүүнтэй явуулж сургагч багш бэлтгэсэн.
  • 2001 онд СӨБ, сургуулийн бага, дунд, ахлах ангийнханд зориулсан "Эрүүл биед саруул ухаан” сэдэвт сургалтанд төвийн 4 сургуулийн 120 хүүхэд хамрагдсан.
  • 2001 онд Гэрийн ажилтай эмэгтэйчүүдэд "Нөхөн үржихүйн сургалт" энэ сургалтанд 36 эмэгтэй хамрагдсан.
  • 2001 онд Гоо сайхны зөвлөлөгөө өгөх сургалтаар "Үс сайхан бол зүс сайхан", "Хувцасны загвар зохион бүтээх" сургалтанд 43 эмэгтэй хамрагдсан
  • 2001 онд ТББ- ийн удирдлагуудад зориулсан хууль эрх зүйн сургалтанд 30 хүн оролцсон.
  • 2001 онд Зуны цэцэрлэг сургалтанд 24 хүн оролцсон.
  • 2001 онд Хүүхэд хөхөөр хооллох "Ангир уураг" сэдэвт сургалтанд 42 эмэгтэй оролцсон.
  • 2001  онд "Ном ертөнцийг харах цонх мон" сарын ажлыг аймгийн нийтийн номын сантай хамтран явуулсан.
  • 2007 онд Өрхийн тариаланчдын анхдугаар зөвлөгөөн, тахир дутуу иргэдийг хамруулж 5 аймгийн бүсчилсэн Иргэдийн оролцоо-хамтдаа чуулган “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн чуулган”-ыг Засаг Даргын Тамгын Газар, бусад ТББ-уудтай хамтарч дээрх ажлуудыг зохион байгуулсан.
  • 2007 онд "Ахмад үе алтан боломж" тэмцээнийг Ахмадын хороотой хамтарч зохион байгуулсан.
  • 2007 онд Үйлдвэрчний эвлэлийн 90 жилийн ой угтаж 1000 сарнай хөдөлгөөнийг зохион байгуулж оролцсон.
  • Өрхийн тариаланчдын анхдугаар зөвлөгөөнийг Баянхонгор аймагт 2007 оны 5-р сарын 10, 11-ний өдрүүдэд ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд 168 төлөөлөгч оролцсон.
  • 2008 онд нутгийн захиргаа иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах жилийн ажлын хүрээнд ЛЭОС-ийн салбар зөвлөлөөс санаачлан аймгийн Засаг даргын ивээл дор хөдөлмөрчдийн “Эгэл хүн-Эх нутгийн зүрх” сэдэвт анхдугаар чуулганыг хийж 520 гаруй хөдөлмөрчид хамрагдсан.
  • 2008.4.11 Өохийн тариалан анхлан эрхлэгчдийн чуулганыг ХХААЯ, ЗДТГ-тай хамтран хийж 120 гаруй төлөөлөгч оролцсон.
  • 2008 онд уран гартан бүсгүйчүүддээ зориулж “Монгол хатадын урлаг” сургалт семинарыг санаачилж МАХН-ын хороо, ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан.

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram