(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

2020-10-02

1993 оны 10-р сард 18 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, 11-р сард Дорнод аймагт болсон Зүүн бүсийн уулзалтад 13 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй оролцож шинэ мэдээлэлтэй болж, ажиллах урам зориг дүүрэн ирцгээж аймгийн салбар зөвлөлийн зохицуулагчаар Д.Отгонг сонгож 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа эхэлсэн байна. Тус аймгийн ЛЭОС сан нь Аймгийн иргэний  нийгмийн байгууллага, Эмэгтэйчүүдийн ТББ-уудын нэгдсэн сүлжээ, Улиастайн хөдөөгийн эмэгтэйчүүдийг дэмжих хороо болон Орон нутгийн MercyCorps ОУБ-тай хамтран ажилладаг.

Сүхбаатар аймаг дахь либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь сургалт, мэдээлэл, судалгаа, хадгаламж зээлийн хоршоо, хуримтлалын бүлэг болон клубүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тус үйл ажиллагаануудад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд, удирдах ажилтан эмэгтэйчүүд, өрхийн орлого багатай эмэгтэйчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хамрагддаг. Сүүлийн 2 жилд давхардсан тоогоор 3000 гаруй эмэгтэйчүүдэд хүрч ажилласан байна. Салбар зөвлөлийн зохицуулагчаар Г. Энхчимэг ажиллаж байна.

Хэрэгжүүлсэн төслүүд:

  •  “Засварчин” төсөл 
  • Дорнод Монголын "Байгаль төрөл зүйн” төслийн газартай хамтран “Ганга нуурын унаган байгаль” төсөл 
  •  “Сэтгэмж” төсөл 
  •  “Жаалууд” төсөл 
  •  “Үсчин”, “Хүнсний нарийн ногоо даршлах буюу хадгалах” зэрэг төслүүд хэрэгжсэн байна.

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram