(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

Танилцуулга

2020-09-28

ЛИБЕРАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЮУНЫ САН

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага юм.

Монгол Улсад хүйсийн тэгш байдлыг хангах, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд мэдлэг чадвар, туршлагаа бүрэн дайчлан оролцох нийгмийн шударга тогтолцоог бүрдүүлэхэд гишүүдээрээ дамжуулан хувь нэмрээ оруулах нь манай байгууллагын эрхэм зорилго байсаар ирсэн.

ЛЭОС нь байгуулагдсан цагаасаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулах чиглэлээр тасралтгүй 29 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдөр 21 аймагт салбар зөвлөлтэй, үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болж өргөжин тэлжээ. ЛЭОС-ийн салбар зөвлөлийн гишүүд, дэмжигчид улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийн сайн сайхны төлөө эх орны өнцөг булан бүрд бүтээлчээр ажиллаж байна.

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн дэргэд 1995 оноос "Залуу манлайлал клуб" “Залуу улс төрчдийн клуб”, “Залуу лидер эмэгтэйчүүдийн клуб”-ууд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ клубүүдээс үе үеийн манлайлагч залуучууд төрөн гарсан юм.

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн 30 жилийн үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдэд төдийгүй эрэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, ахмад настан, нийгмийн бүхий л  бүлгийн иргэдийн төлөө, тэдний  эрхийг хамгаалах, эрүүл мэнд, боловсролыг дэмжих, орлого нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, зэрэг нийгмийн тулгамдсан  олон асуудлыг цаг алдалгүй харж, шийдвэрлэхэд  чиглэгдсэн түүхэн он жилүүд байлаа.

Монгол улсад иргэний нийгэм төлөвшихөд хүчтэй нөлөө үзүүлэхүйц эмэгтэйчүүдийн ТББ-ууд үүсэн бий болоход ЛЭОС-ийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй бөгөөд ЛЭОС-аас нийтдээ 36 байгууллага салбарлан гарч үйл ажиллагаагаа явуулж байна.

ЛЭОС нь үүсэн байгуулагдсан цагаасааа олон салбарт тэргүүлэгч, анхдагч байсан бөгөөд  оюун билгийн шавхагдашгүй их ундарга болсон үе үеийн гишүүд, дэмжигчид ялангуяа орон нутгын 21 аймгийн салбар зөвлөлийн гишүүдийнхээ нөр их хөдөлмөр зүтгэлээр энэхүү манлайллыг бий болгож чадсан юм.

Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд:

2013-2015 он:

НҮБ-ын эмэгтэйчүүд, жендэрийн тэгш байдлын сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөр

2016-2019 он:

Канадын Засгийн газар Азийн сангийн дэмжлэгээр “Авлигагүй нийгмийн төлөөх  иргэдийн хяналт” хөтөлбөр

2020 он:

АНУ-ын Хөгжлийн агентлаг, БНОУХ-ийн тэтгэлгээр “Залуучууд эмэгтэйчүүдийн улс төр, сонгуулийн оролцоог бэхжүүлэх нь” төсөл .

НҮБХХ-ийн дэмжлэгээр Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төслийн хүрээнд “Төрийн албанд жендерийн тэгш байдлыг хангах нь” төсөл

Манай байгууллагын гишүүд, УЗ-ийн бүрэлдэхүүнд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, орон нутагт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа лидер бүсгүйчүүд, эрдэмтэн судлаачид цөөнгүй байдаг. Иймд бид дээрхи төсөл хөтөлбөрүүд сургалт сурталчилгаа, соен гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдэ ЛЭОС-ийн дэргэдэх судалгааны багаас судалгаа хийх, сургалтын хөтөлбөр, ном, гарын авлага боловсруулах, хэвлүүлэх зэргээр ажилладаг.

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram