(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

Жендэрийн үндэсний хорооноос "Гадаад улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт эмэгтэй элчин сайд, НҮБ түүний төрөлжсөн болон ОУ-ын байгууллагын Монгол улс дахь эмэгтэй суурин төлөөлөгч, шадар суурин төлөөлөгч нартай өглөөний уулзалт зохион байгууллаа.

Жендэрийн үндэсний хороо нь Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх мандатын ажлын хүрээнд улс төрийн хүрээн дэх жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан өглөөний цай уулзалтыг хийлээ.

Уулзалтад Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн доктор Ц. Бүжидмаа оролцов. Уулзатыг нээж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл нар үг хэллээ.

Тус уулзалтад Европын Холбооны Элчин сайд, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Шадар суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн Шадар суурин төлөөлөгч, Монгол Улс дахь НҮБ-ын ХАС-ийн Суурин зохицуулагчийн газрын Шадар суурин төлөөлөгч нар тус бүр өөрсдийн сайн туршлага, санал зөвлөмжүүдийг хуваалцав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram