(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

"Нийгмийн инноваци ба жендэр" сургалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Эмэгтйэчүүд залуучуудын оюуны сан Үндэсний сүлжээнээс MERIТ төсөл, Жендэрийн үндэсний хорооны дэмжлэгээр ШУТИС-ын БуХС-ийн Нийгмийн ухааны салбартай хамтран зориулан зохион байгуулсан "Нийгмийн инноваци ба жендэр" сургалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээг нээж Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, ЭЗОС Үндэсний сүлжээний тэргүүн доктор (Ph.D), профессор Ц. Бүжидмаа ШУТИС-ийн БуХС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор А.Энхбат, ШУТИС-ийн БуХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор Д.Бямбасүрэн, MERIT төслийн Захирал Р.Алтангэрэл нар үг хэлэв.

Сургалтын эхний хэсэгт ШУТИС-ийн БуХС-ийн нийгмийн ухааны салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Я.Төгөлдөр “Нийгмийн инноваци ба жендэр”, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, ЭЗОС Үндэсний сүлжээний тэргүүн доктор (Ph.D), профессор Ц.Бүжидмаа, ШУТИС-ийн БуХС-ийн нийгмийн ухааны салбарын доктор (Ph.D), дэд профессор А.Болормаа нарын хамтарсан “Нийгмийн инноваци-эмэгтэйчүүдийн манлайлал” , Станфордын Их сургуулийн зочин судлаач Б.Анхбаяр “Жендэрийн тэгш байдлыг үнэлэх индекс ба түүний хэрэглээ”, Бодлогын судлаач Ч.Сосормаа “Төрийн захиргааны шинэчлэл: асуудал, шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавьж, МУИС-ийн багш, улс төр судлаач Д.Бадамдаш модератороор ажиллав.

Сургалтын 2 дахь хэсгийг нээж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр үг хэлэв. Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа “Жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлт”, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Б.Наранцацрал “Жендэр, жендэрийн эрх тэгш байдал” сэдвүүдээр хичээл зааж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү арга хэмжээнд ЛЭОС-ийн Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн төгсөгчид, Women's Political Leadership Program болон WE Mongolia байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй STEM салбар дахь охидын манлайллын хөтөлбөрт оролцогч, нийт 60 гаран охид, эмэгтэйчүүд оролцов.

Сургалт, хэлэлцүүлгийн дараа Women's Political Leadership Program-ийн Менторууд хүрэлцэн ирж, ментий нартайгаа уулзажчөлөөт ярилцлага өрнүүлэв.

8 comments on “"Нийгмийн инноваци ба жендэр" сургалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram