(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН БАГЦ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

2023-02-07

Канадын Засгийн газрын дэмжлэгээр, НҮБХХ, Монгол Улсын Төрийн албаны
зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг
төлөвшүүлэх” төслийн хүрээнд “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайлал”-ын
хөтөлбөр нь 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 3 дахь жилдээ жилдээ амжилттай
хэрэгжиж байна.
Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын багц хөтөлбөрийн хүрээнд
манлайллын хөтөлбөр, коучингийн хөтөлбөр, менторшип хөтөлбөр гэсэн багц
хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Манлайллын хөтөлбөр

2020 оны эхний элсэлтээр 15 оролцогч, хоёр дахь удаагийн элсэлтээр төрийн албаны зөвлөлийн 25 албан хаагчид гэсэн 2 удаагийн элсэлтээр 2 группээр нийт 40 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг манлайллын сургалтад хамруулсан.

Төрийн албан хаагчдын манлайллын багц хөтөлбөрт 2021 оны эхний элсэлт 18 оролцогч, хоёр дахь элсэлт 21 оролцогч, гурав дахь элсэлт 22 оролцогч, дөрөв дэх элсэлт барилга хот байгуулалтын яамны 10 оролцогч гэсэн 4 удаагийн элсэлт авч 4 группээр  нийт 71 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг хамруулав.

Хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 3 сард Архангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран манлайллын сургалтыг зохион байгуулж, аймгийн төр захиргааны байгууллагын удирдах ажилтан 25 эмэгтэйг хамруулав.

Төрийн албан хаагчдын манлайллын багц хөтөлбөрт 2022 оны эхний элсэлт 28 оролцогч, хоёр дахь элсэлт 31 оролцогч, гурад дахь элсэлт 24 оролцогч гэсэн 3 удаагийн элсэлт авч 3 группээр нийт 83 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг хамруулсан.

2022 оны 10 сард Орхон аймгийн засаг даргын тамгын газрын захиалгаар 60 эмэгтэй төрийн албан хаагчдад 2 хоногийн сургалт зохион байгуулав. 

2022 оны 10 сард Дундговь аймгийн Засаг даргын тамын газарт 20 Эмэгтэй удирдах ажилтнуудыг оролцуулан манлайллын сургалтыг зохион байгуулав. 

2022 оны 11 сард Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран манлайллын сургалтыг зохион байгуулж, аймгийн төр захиргааны байгууллагын удирдах ажилтан 48 эмэгтэйг хамруулав.

Хөтөлбөрийн хугацаанд 9 удаагийн элсэлтээр 194 эмэгтэй албан хаагчид манлайллын сургалтад хамрагдсан байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд 4 аймагтай хамтран 153 эмэгтэй албан хаагчид манлайллын сургалт зохион байгуулж нийт 347 төрийн албан хаагч хамруулсан.

Коучингийн хөтөлбөр

2020 онд коучингийн хөтөлбөрт 1 группээр 10 оролцогч хамрагдсан бөгөөд хүн тус бүр нэг ажилтандаа коучинг хийсэн.

2021 онд коучинг хөтөлбөрт эхний элсэлт 18 оролцогч, хоёр дахь элсэлт 21 оролцогч, гурав дахь элсэлт 22 оролцогч, дөрөв дэх элсэлт барилга хот байгуулалтын яамны 10 оролцогч гэсэн 4 удаагийн элсэлт авч 4 группээр  нийт 71 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг сургалтад хамруулж 71 оролцогч тус бүр нэг ажилтнаа сонгон коучинг хийж 71 ажилтан хамрагдсан.

2022 онд коучинг хөтөлбөрт эхний элсэлт 28 оролцогч, хоёр дахь элсэлт 31 оролцогч, гурад дахь элсэлт 24 оролцогч гэсэн 3 удаагийн элсэлт авч 3 группээр нийт 83 төрийн албан хаагч сургалтад хамрагдаж хүн тус бүр нэг ажилтанаа болон зарим оролцогчид 2 ажилтандаа коучинг хийж 88 ажилтан хамрагдсан.

Хөтөлбөрийн хугацаанд 8 группээр 164 албан хаагч коучинг хөтөлбөрт хамрагдаж сургалтад сууж 169 ажилтанд коучинг хийсэн байна.

Менторшип хөтөлбөр

2020 онд менторшип хөтөлбөрт 15 оролцогч, 6 ментор сонгогдон оролцсон.

2021 онд менторшип хөтөлбөрт эхний элсэлт 18 оролцогч, хоёр дахь элсэлт 21 оролцогч, гурав дахь элсэлт 22 оролцогч, дөрөв дэх элсэлт барилга хот байгуулалтын яамны 10 оролцогч гэсэн 4 удаагийн элсэлтээр нийт 71 төрийн албан хаагч, 11 ментор сонгогдон хамрагдсан. 

2022 онд менторшип хөтөлбөрт эхний элсэлт 28 оролцогч, хоёр дахь элсэлт 31 оролцогч, гурад дахь элсэлт 24 оролцогч гэсэн 3 удаагийн элсэлтээр нийт 83 оролцогч, 15 ментор оролцсон. 

Менторшип хөтөлбөрт дараах шилдэг менторууд сонгогдон оролцов. Үүнд:   

1.Ш.МөнхцэрэнЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга
2.З.НарантуяаХуульч, эдийн засагч, УИХ-ын гишүүн асан
3.Ө.СувдааСэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга 
4.Ч.ОюунчимэгАрхивын ерөнхий газрын дэд дарга
5.П.ХишигдавааБулган аймгийн Шүүхийн тамгын газрын дарга
6.Б.БаярсайханУлсын Их хурлын гишүүн  
7.Х.БулгантуяаУлсын Их хурлын гишүүн  
8.Ц.ЦогзолмааПарламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал
9.А. АриунзаяаМонгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх
10.Б. МөнхбаатарМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд 
11.Д. СүрэнчимэгУдирдлагын Академийн захирал
12.А. УндрааМитчелл сангийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан  
13.Д.МөнхөөГал голомт үндэсний хөдөлгөөний Тэргүүн, УИХ-ын гишүүн асан
14.Ц.ЦогтсайханУИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга асан 
15.Л. БолормааГоломт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн
16.Б. ӨлзийбаярҮнэт цаасны арилжаа эрхлэгчдийн УЗ-ийн дарга   
17.О.НоминчимэгМонгол Улсын Их хурлын даргын зөвлөх
18.Д.СүнжидМонгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн
19.Л.ЦэдэвсүрэнМонгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
20.Ц.АмартөгсМонгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн
21.Т.ЭнхбаярЖендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
22.Б.БундхоролҮндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын захирал, тэргүүлэх аудитор
23.Г.БолорЗэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал
24.Ч.АриунааОнцгой байдлын ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга
25.Л.ЭрдэнэчимэгМонос группын үүсгэн байгуулагч СЕО
26.Б.УндралДижитал Эдү менежмент ХХК-ын захира

Хөтөлбөрийн хугацаанд давхардсан тоогоор 31 ментор, давхардаагүй тоогоор 26 ментор, 169 төрийн албан хаагч сонгогдон оролцсон байна.

Хөтөлбөрийн үр дүнг илтгэх тоон үзүүлэлтүүд:

Оролцогчид

1Манлайллын сургалт2020 он - 40 оролцогч
2021 он - 71 оролцогч
2022 он – 83 оролцогч
25 (Aрхангай)
60 (Орхон)
48 (Булган)
20 (Дундговь)
347
2Менторшип хөтөлбөр2020 онд - 15 ментий
2021 онд – 71 ментий
2022 онд – 83 ментий 
2020 онд - 5 ментор
2021 онд – 11 ментор
2022 онд – 15 ментор
200
3Коучинг хөтөлбөр2020 онд - 10 оролцогч
2021 онд – 71 оролцогч
2022 онд – 83 оролцогч
2020 онд – 10 ажилтан
2021 онд – 71 ажилтан
2022 онд – 88 ажилтан
333
4Ментор ментий нарын  VIP уулзалт2021 онд - 71 оролцогч
2022 онд – 83 оролцогч
2021 онд - 11 ментор
2022 онд – 15 ментор
180
5Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган400 оролцогч400
6Хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ 2021 он200
7Хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ 2022 он101
8Арга хэмжээнүүдэд оролцсон зочин илтгэгчид10
9Булган аймагийн ТАХ эмэгтэйчүүд 87
Нийт (даврахдсан тоогоор)1858

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram