(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

Түүхэн замнал

2020-09-28

1992 

  • Үүсгэн байгуулагчдын санаачилгаар анхны зохион байгуулалтын хурлаа хийж, байгууллагаа ЛЭОС хэмээн нэрлэв. 
  • Дүрэм, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэн батлав. 

1993  

  • Хууль зүйн яаманд албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ авав. 
  • Орхон, Булган аймагт салбарууд байгуулагдав.

1994 

  • ЛЭОС-гийн Анхдугаар Бага Хурал 1994 оны 8-р сарын 21-нд болов.  
  • Багануур, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн   салбарууд байгуулагдав. 
  • Японд болсон Зүүн Азийн Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад ЛЭОС-ийн 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсыг төлөөлөн оролцов.
  • Бээжингийн 4-р бага хуралд тавих Монгол Улсын Засгийн Газрын илтгэлийн “Эмэгтэйчүүд Улс Төрд” хэсгийг хариуцан бэлтгэв. 

1995  

  • Австралийн Засгийн Газрын санхүүжилтээр Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв, Эмэгтэйчүүдийн Мэдээлэл, Судалгааны Төвийг үүсгэн байгуулав.
  • Ховд, Хэнтий, Увс, Архангайн салбарууд байгуулагдав.
  • Бээжинд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р бага хурал ЛЭОС-оос 23 төлөөлөгч оролцлоо. 
  • Бизнес, Эдийн засаг, Удирдагч, Манлайлагч эмэгтэй клуб болон Залуу Лидер Эмэгтэйчүүд Клубүүд үүсгэн байгуулагдав.

1996 

  • Монголын Эмэгтэйчүүдийн  ТББ-ын Анхдугаар чуулганыг санаачлан зохион    байгуулав. 
  • ЛЭОС-гийн 2-р бага хурал хуралдав. 
  • Хадгаламж Зээлийн Монкорд хоршоог байгуулж, Монгол Хоршооны хөдөлгөөнийг өрнүүлэв.
  • Сөүлд болсон Зүүн Азийн Эмэгтэйчүүдийн 2-р чуулганд 12 төлөөлөгч оролцов.
  • ЛЭОС-гийн 5 гишүүн УИХ-д сонгогдов.

1997 

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран Яамдын эмэгтэй удирдах ажилтнуудад жендерийн тэгш эрхийн талаар сургалт зохион байгуулав.
  • Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийг хянах клуб Азийн сангийн санхүүжилтээр байгуулагдав.

1998   

  • Зүүн Азийн эмэгтэйчүүдийн 3-р чуулга уулзалтыг зохион байгуулав. 
  • НҮБХХ-ын “Микростарт” төсөл хэрэгжүүлэгч ТББ-аар шалгарав.
  • БНАСАУ-тай ТББ-ын ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжиж, БНАСАУ-д ЛЭОС-гийн 5 төлөөлөгч айлчлав. 

1999 

  • Хөгжлийн Алтан Сан Банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн  байгуулалцав.
  • Нийслэлийн салбар зөвлөл байгуулагдав.
  • Ундарга сонинг эрхлэн гаргав. 
  • Германы Хөгжлийн албаны дэмжлэгтэйгээр ЛЭОС-ийн Мэдээлэл сургалтын төвийг байгуулав.

2000   

  • Монголын ЭТББ-ын 3-р чуулга уулзалтыг Хөдөөгийн Эмэгтэйчүүдийн Хөгжлийг Дэмжих Сан, Бизнесийн Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран зохион байгуулав.
  • ЛЭОС-гийн орон нутгийн салбаруудын хурлыг 20 аймагт зохион байгуулав.
  • Нүүдлийн номын сан төслийг Төв, Дорнод, Архангай аймагт ажиллуулах төсөл хэрэгжиж эхлэв.
  • ЛЭОС-гийн 4-р Бага Хурал хуралдав.

2001  

  • Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Өмнөговь аймгийн сумуудад Хадгаламж зээлийн хоршооны сургалтуудыг зохион байгуулав. 
  • Америкийн Ардчиллыг дэмжих сангийн төслөөр Малчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулав.

2002   

  • Германы хөгжлийн албаны санхүүжилтээр Мэдээлэл сургалтын төв бие даасан ТББ болов.
  • ЛЭОС-ийн ээлжит 5-р бага хурал хуралдав. 

2003-2004 

  • Хонг-Конгод болсон Зүүн Азийн Эмэгтэйчүүдийн 5-р чуулганы зохион     байгуулагчаар ажиллав.
  • АНУ-ын Ардчиллыг дэмжих сангийн тэтгэлгээр Олон Улсын “Ардчилал” сэтгүүлийг Монгол хэл дээр орчуулан гаргаж хэвлэв.
  • Израйл улсын Хайфа хотын Монте Карло Эмэгтэйчүүдийн сургалтын төвийн урилгаар “Шинэчлэлийг удирдах” сэдэвт сургалт, семинарт ЛЭОС-гаас төлөөлөгчид оролцов. 

2005  

  • УИХ-ын Нийгмийн Бодлогын байнгын хорооны  дэргэд ТББ-ын Орон тооны бус зөвлөл байгуулагдаж, ЛЭОС зохицуулагч байгууллагаар сонгогдон ажиллав. 
  • Өмнөговь, Архангай аймагт “Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” сэдэвт сургалтууд зохион байгуулж, иргэд өөрсдөө хамтарч орон нутагт суурилсан бүлэг, нөхөрлөлүүд үүсгэн байгуулж, аж амьдралаа дээшлүүлэх, орон нутагт тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор эв нэгдлийн бүлгүүд үүсгэн байгуулах хөтөлбөрийн эхлэлийг тавив.

2006  

  • АНУ-ын Ардчиллыг дэмжих сангийн санхүүжилтээр “Авлигын эсрэг иргэдийн манлайллыг идэвхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэв. 
  • Монголд анх удаа Нөхөрлөл хөгжлийн наадмыг зохион байгуулав. 
  • Бээжин хотноо болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох Монголын төлөөлөгчдийг амжилттай зохион байгуулан оролцов. 
  • ЛЭОС-гийн гишүүд дэмжигчид, эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ЛЭОС-ийн дэргэд “Бизнес Талант” Инкубаторыг үүсгэн байгуулав. 

2007

  • Баянхонгорын ЛЭОС-ийн салбар зөвлөлийн санаачилгыг дэмжин хамтарч Баянхонгор аймагт “Өрхийн тариаланчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. 
  • “Нөхөрлөлийн хөгжил” наадмын тайлан номыг англи, монгол хэл дээр бэлтгэн DVD киноны хамт цогц бүтээл болгон хэвлүүлэв.

2013

  • НҮБ-ын Эмэгтэйчүүд Жендэрийн тэгш Байдлын Сангийн санхүүжилтээр 2013-2015 онуудад 3 жилийн хугацаатай хэрэгжих “Үндэсний Хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал” төслийг хэрэгжүүлж эхлэв. 
  • 2013-2015 онд хэрэгжүүлж буй  Үндэсний Хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал” төслийн хүрээнд  хөдөө орон нутгийн салбар зөвлөлүүдийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. 

2014

  • “Үндэсний Хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал” төслийн нэгжийг байгуулж, 18 аймагт эмэгтэйчүүдийн манлайллын цуврал сургалтын эхний шатыг эхлүүлэв.
  • “Үндэсний хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал” төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн манлайлал” , “Сайн засаглал ба  хүний эрх”, “Сонгууль ба эмэгтэйчүүд”  сургалтын 3 багц (сургалтын гарын авлага, ажлын дэвтэр CD хичээл)   хөтөлбөрийг боловсруулж, хэвлүүлэв.
  • “Жендерийн мэдрэмжтэй хэвлэл мэдээлэл” сэдвээр бичдэг сэтгүүлчийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Э.Энэрэлийг Тайланд улсад сэтгүүлчийн сургалтад явуулав.

2015

  • “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийн хүрээнд Улс төрийн намуудын Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 18 аймгийн  манлайлагч 1050 эмэгтэйчүүдийг “Манлайлал ба улс төрийн манлайлал”, “Хүний эрх, жендер, сайн засаглал”, “Тогтвортой хөгжил”, “Сонгууль ба эмэгтэйчүүд” гэсэн 4 үндсэн багц сургалтаар бэлтгэв. 
  • TV-5 телевизтэй хамтран  эмэгтэйчүүдийн манлайллын сэдвээр 8 удаагийн цуврал нэвтрүүлгийг  амжилттай зохион байгуулав.
  • ЛЭОС-ийн IX бага хурал хуралдаж, ЛЭОС-ийн тэргүүнээр доктор, профессор Ц.Бүжидмаа, дэд тэргүүнээр доктор Б.Батхишиг нарыг сонгов.
  • ЛЭОС-ийн стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталж, гишүүнчлэлийн журмыг батлав.
  • ЛЭОС-ийн дэргэд сэтгүүлчдийн клуб байгуулагдав.

2016

  • ЛЭОС, Солонгосын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сан байгууллагатай хамтран  “Энхийн төлөө эмэгтэйчүүд” үндэсний чуулганыг зохион байгуулж 300 гаруй эмэгтэйчүүд оролцов.
  • 9 сард Солонгост болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалтад  ЛЭОС-ийн тэргүүн Ц.Бүжидмаа, дэд тэргүүн Б.Батхишиг, УЗ-ийн Гишүүн Ж.Занаа, гүйцэтгэх захирал Б.Цацралт нар оролцов.
  • 10-сараас 2019 он хүртэл Канадын Засгийн Газар, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” төслийг ЛЭОС-ийн 12 аймгийн салбарт хэрэгжүүлэв.
  • “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” төслийн хүрээнд АТГ болон Смарт ТВ-тэй хамтран телевизийн хэлэлцүүлэг зохион байгуулав.

2017

  • 1-5 сард Канадын Засгийн Газар, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” төслийг ЛЭОС-ийн 12 аймгийн салбарт хэрэгжүүлэв.
  • 10 сараас “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” төслийг 9 аймагт хэрэгжүүлж, нийт9 аймгийн 381 иргэн оролцов.
  • СУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, IRI олон улсын байгууллагын дэмжлэгээр “Сонгогчийн боловсрол” төслийг 12 аймагт хэрэгжүүлэв. 

2018

  • МОНЭС-ийн тэтгэлгээр “Хөдөө орон нутгаас шилжин ирсэн охид эмэгтэйчүүдийн эрхийн асуудал” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. 
  • Канадын Засгийн Газар, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” төслийг ЛЭОС-ийн 21 аймгийн салбарт хэрэгжүүлэв.
  • ЛЭОС-ийн X бага хурал хуралдаж, ЛЭОС-ийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд улиран сонгогдов.

2019

  • Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр “Авлигагүй нийгмийн төлөөх  иргэдийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн худалдан авах ажиллагааны 80 гаруй асуудлыг сонгон авч мониторинг хийж, зөвлөмж хүргүүлж, үр дүнг тооцож ажилласан.   
  • “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. 
  • Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” цуврал хэлэлцүүлгийн 3 дугаар хэлэлцүүлгийг Жендерийн үндэсний хороо дэмжиж хамтран ажиллав.
  • Азийн сангаас зохион байгуулсан “Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинарт ЛЭОС-ийн тэргүүн Ц.Бүжидмаа доктор оролцов.
  • Эмэгтэйчүүдийн авлигын эсрэг хамтдаа чуулган амжилттай зохион байгуулагдав.

2020                                                                                                                                              

  • Корона вирусийн эсрэг ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа туслах “Сэтгэлийн дэм” аяныг санаачлан хэрэгжүүлсэн.
  • ЛЭОС нь БНОУХ (IRI) олон улсын байгууллагын дэмжлэгээр “Ардчиллын Хакатон” цуврал арга хэмжээг орон даяар зохион байгуулав. 
  •  “Урагш нэг алхъя” төслийн хүрээнд подкаст бэлтгэсэн.
  • АНУ-ын Хөгжлийн агентлаг, БНОУХ-ийн тэтгэлгээр “Залуучууд эмэгтэйчүүдийн улс төр, сонгуулийн оролцоог бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэв.
  • Залуучууд эмэгтэйчүүдийн улс төр сонгуулийн оролцоог идэвхжүүлэх нь төслийн 2 дах үйл ажиллагаа “ Бүс нутгийн Диалог” цуврал арга хэмжээ амжилттай зохион байгуулав.
  • НҮБХХ-ийн дэмжлэгээр Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн манлайллын багц хөтөлбөр”-ийг боловсруулан туршиж, цаашид төрийн албаны салбар зөвлөлүүдэд хэрэгжүүлэхээр ТАЗ-ийн 2021 оны 5 сарын 11-ний хурлаар батлуулав. 

2021

  • 8 сая төгрөгийн тэтгэлэгт төсөлд LEOS “It is ok, to not be ok” төсөл шалгарч амжилттай хэрэгжүүлэв.
  • МОНЭС-ийн дэмжлэгтэйгээр МЭХДХолбооноос ЛЭОС, МҮЭ, Гүнж төв, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх" цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.
  • “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан - ЛЭОС үндэсний сүлжээ”, Эмэгтэй удирдагч сан ТББ хамтран “МОНЭС”-гийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн CEDAW конвенцын зөвлөмж, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийн асуудлаар  орон нутгийн удирдлагууд, Улс төрийн намуудын төлөөллүүдээс бүрдсэн нийт 130 гаран оролцогчтой “Тэгш байдлын төлөөх хамтын санаачилга” цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  • НҮБХХ-ийн дэмжлэгээр Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төслийн хүрээнд “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайлал”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

2022

  • “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төслийн хүрээнд  “Тэгш боломж-Хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган уулзалтыг Төрийн ордонд  зохион байгуулав. 
  • “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 3 хоногийн Bootcamp арга хэмжээг зохион байгуулав.
  • Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МASAМ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 6 болон 12 хороонд “Эрүүл мэндийн төлөөх хамтын санаачилга” төслийг хэрэгжүүлэв.
  • НҮБХХ, Койкагийн дэмжлэгээр “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгааны тайланг УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдэд танилцуулав.
  • НҮБХХ-ийн дэмжлэгээр Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төслийн хүрээнд “2020 онд 55, 2021 онд 9, 10, 11 сард 3 удаагийн элсэлт авч 3 группээр нийт 71, 2022 онд 8, 9, 10 сард 3 удаагийн элсэлт авч 3 группээр нийт 83 төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг хамруулан амжилттай хэрэгжүүлж байна.

2023

  • Төрийн албан хаагчдын Менторшип хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт зохион байгуулав.
  • Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум
  • Сэлэнгэ аймгийн "Төрийн албан хаагчдын зөвлөгөөн-2023" арга хэмжээнд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан Үндэсний сүлжээний тэргүүн, доктор Ц.Бүжидмаа оролцож, "Шинэ зууны манлайлал" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
  • “ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ТЭГШ ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАХ АМЛАЛТ” олон улсын форумын “Сонгуулийн тогтолцоо, нэр дэвшигчийн квотын шинэчлэлээр өөрчлөлтийг бий болгох нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн доктор Ц. Бүжидмаа модератороор ажиллав.

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram