(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2022 оны намрын хоёр дахь элсэлт

2022 оны намрын хоёр дахь элсэлтэд орон нутгийн төрийн захиргааны албан хаагч 19 аймгийн 31 оролцогч шалгарч хөтөлбөрт хамрагдав.  2 дахь элсэлтийн танхимын сургалтыг 2022 оны 9 сарын 6-8-ны өдрүүдэд,  “Red rock” ресорт амралтын газарт зохион байгуулсан.

Сургалтыг “Шинэ зууны манлайлал ба эмэгтэйчүүдийн манлайлал”, “Ажил амьдралын тэнцвэр”, “Карьер төлөвлөлт” “Коучингийн арга барилд суралцах нь” гэсэн 3 сэдвээр  ЛЭОС-ийн Тэргүүн, доктор (Ph.D) Ц.Бүжидмаа, Монголын  Коучинг Академийн захирал, мэргэжлийн коуч Б.Хишигжаргал, ЭЗОС-ийн сургагч багш Ц.Алтанзагас, Г.Дэлгэрсүрэн нар хөтлөн явууллаа.

Сургалтын төгсгөлд ментор, ментий нарын анхны уулзалт боллоо. Уулзалтад Монгол Улсын ХЭҮК- ийн гишүүн доктор Д.Сүнжид, Удирдлагын академийн захирал доктор Д.Сүрэнчимэг, ЗХЖШ-ын сургалт, бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор, Монос группийн үүсгэн байгуулагч СЕО, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар ментороор оролцож ментий нартайгаа уулзлаа.

Зураг 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram