(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2022 оны өвлийн элсэлт

Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа 2022 оны 10 сарын 12-нд зохион байгуулагдаж, Канад Улсаас Монгол Улсад Суугаа Элчин Сайд  Катрин Ивкоф (цахим), НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч Ирина Горюнова (цахим), Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс (цахим),  НҮБХХ-ийн төслийн менежер Л.Шинэцэцэг нар оролцлоо.

2022 оны өвлийн элсэлтэд нийслэл Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон дүүргүүдийн удирдах ажилтан  25 оролцогч шалгарч хамрагдав. Танхимын сургалт 2022 оны 10 сарын 12-14-ны өдрүүдэд “Red rock” ресорт амралтын газарт зохион байгуулсан.

Сургалтыг “Шинэ зууны манлайлал ба эмэгтэйчүүдийн манлайлал”, “Ажил амьдралын тэнцвэр”, “Карьер төлөвлөлт” “Коучингийн арга барилд суралцах нь”, “Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт- Ярилцлагад бэлтгэх нь” гэсэн 4 сэдвээр  ЛЭОС-ийн Тэргүүн, доктор (Ph.D) Ц.Бүжидмаа, Монголын  Коучинг Академийн захирал, мэргэжлийн коуч Б.Хишигжаргал, НҮБХХ-ийн төслийн зөвлөх Э.Энхчимэг, ЭЗОС-ийн сургагч багш Ц.Алтанзагас нар хөтлөн явууллаа.

Сургалтын төгсгөлд   өвлийн элсэлтийн ментор, ментий нарын анхны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад   Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т. Энхбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Доктор Ч. Ариунаа, "Дижитал эдү менежент" ХХК-ны захирал Б. Ундрал нар хүрэлцэн ирж ментий нартайгаа уулзлаа.

Зураг 3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram