(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

"Эмэгтэйчүүдийн улс төрийн карьер ба манлайлал" онлайн сургалт

Өнөөдөр #ЛЭОС_ийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс #Эмэгтэйчүүдийн_улс_төрийн_карьер_ба_манлайлал сэдвээр онлайн сургалт зохион байгууллаа. ЛЭОС-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл энэ удаагийн сургалтаа Сэлэнгэ аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулсан байна. Сургалтанд аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ц.Рэгзэдмаа мөн бүх сумдын ИТХ-ын дарга нар болон эмэгтэй төлөөлөгч бүхий 100 гаруй эмэгтэйчүүд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй сургалт боллоо.Онлайн сургалтанд Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сангийн Тэргүүн, Улс төр судлаач, доктор Ц.Бүжидмаа уригдан оролцсон байна. Улс төрийн нөхцөл байдал мөн улс төрчийн тухай ойлголт гээд сонгогчийн боловсролын талаар тогтмол үнэтэй зөвлөгөө мэдээлэл түгээж байдаг Ц.Бүжидмаа доктор энэ удаагийн сургалтаараа дамжуулж эмэгтэйчүүд улс төрийн карьераа хэрхэн өсгөх, хэрхэн манлайлж болох талаар сонирхолтой яриа өрнүүлж 3 цагийн турш ярилцжээ.Харин сургалтанд хамрагдсан манлайлагч бүсгүйчүүд маань эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлж нийгмийн хөгжилд хэрхэн оролцох талаар дараа дахин сургалт авахыг хүслээ.Сургалт хэдийгээр онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан ч өгөөжтэй сонирхолтой болсон гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram