(976)- 7700 - 7999
info@leos.mn
(976)- 7700 - 7999
info@leos.mn

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2022 оны намрын элсэлт

Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа 2022 оны 8 сарын 9-нд зохион байгуулагдаж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг оролцов.

2022 оны намрын эхний элсэлтэд НҮБХХ-ийн дэд төсөл хэрэгжиж байгаа  яам, агентлаг болон нийслэл, орон нутгийн төрийн захиргааны 14 байгууллагын 28 эмэгтэй  хамрагдан суралцав. Эхний элсэлтийн танхимын сургалтыг 2022 оны 8 сарын 9-11-ны өдрүүдэд,  “Red rock” ресорт амралтын газарт зохион байгуулав.

Сургалтыг “Шинэ зууны манлайлал ба эмэгтэйчүүдийн манлайлал”, “Ажил амьдралын тэнцвэр”, “Карьер төлөвлөлт” “Коучингийн арга барилд суралцах нь” гэсэн 3 сэдвээр  ЛЭОС-ийн Тэргүүн, доктор (Ph.D) Ц.Бүжидмаа, Монголын  Коучинг Академийн захирал, мэргэжлийн коуч Б.Хишигжаргал, ЭЗОС-ийн сургагч багш Ц.Алтанзагас нар хөтлөн явууллаа.

Зураг 2

Сургалтын төгсгөлд ментор, ментий нарын анхны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Их хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал, Тэргүүлэх аудитор Б.Бундхорол менторууд хүрэлцэн ирж оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Шинэ Мэдээ

Салбарууд

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан Монгол Улсын 21 аймагт салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний ТББ юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот – 14192, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би төв, 3 давхар, 302 тоот

Холбоо Барих

Утас: (+976) - 7700 - 7999
Фах: (+976) - 7700 - 7989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
linkedin facebook pinterest youtube rss twitter instagram facebook-blank rss-blank linkedin-blank pinterest youtube twitter instagram